Автобусны компани оюутнуудад цахим картаар үйлчлэхгуй байна. Гэтэл зарим сургуулийн хичээл дуусаагүй байгаа. Үүнээс болж автобусны кондуктор, оюутнуудын хооронд багагүй зөрчил үүсээд байна. Энэ талаар Нийтийн тээврийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Баттулгаас тодруулав. Тэрбээр “Оюутнуудын одоо хэрэглэж байгаа цахим картны хүчинтэй хугацаа энэ сарын 30-нд дуусна. Энэ хугацаанаас өмнө ямар ч сургуулийн оюутан нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо цахим картаа ашиглах хэрэгтэй. Цахим картаар үйлчлэхгүй байгаа тухайн автобусны дугаар, цаг минутыг тэмдэглэн манайд болон Монголын оюутны холбоонд мэдэгдэх хэрэгтэй. Тэгснээр бид тэдгээр автобус, компаниудад зохих арга хэмжээг авна” гэлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )