Хэрэг илрүүлж ”баатар” болох гэсэн биш 3 жил 6 сарын ял авав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Монгол Улсын иргэн, тэтгэврийн насны эмэгтэйн тээшинд гар утасны хайрцагт хар тамхи нууцаар хийж, дараа нь түүнийгээ илрүүлсэн болж жүжиглэн, бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн Буриадын гаалийн хоёр ажилтанд тус улсын Хиагтын тойргийн шүүхээс ял оноолоо. Буриадын гаалийн хар тамхины контрабандын хэрэгтэй тэмцэх хэсгийн бүрэн эрхт төлөөлөгч болох Базаров, Смольников нар ажлаа зохих ёсоор нь хийхийн оронд юу ч сэжиглээгүй байсан Монгол Улсын иргэний тээшинд нууцаар хар тамхи хийж дараа нь түүнийгээ “илрүүлж” ажлаа хийж байгаа мэт дүр эсгэсэн нь энэ аж. Тэдгээр этгээдэд Буриадын тээврийн прокуророос ОХУ-ын Эрүүгийн хуулийн 286-д эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж зааснаар  гурван жил зургаан сар хорих ял оноосон байна. Харин тэдний өмгөөлөгчийн давж заалдсанаар оногдуулсан ялыг хоёр жил тэнсэн харгалзах ялаар сольжээ. Гэвч прокурорын шаардсанаар шүүх тэдний төрийн алба хаах эрхийг нь гурван жилээр хязгаарласан гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top