Өвлийг өнтэй давах гол хүчин зүйл нь зуны ажил байдаг. Нийслэлийн хэмжээнд авто зам болон дулааны төв шугамыг өргөтгөн, шинэчлэх, засварлах ажил хэдийнэ эхлээд байгаа. Тиймээс ч энэхүү ажилтай холбоотойгоор зарим хэрэглэгчдийн хэрэгцээний халуун усыг хязгаарласан билээ. Тэгвэл өнөөдрөөс долдугаар сарын 1-ний хооронд /5ВГД, 2БВГД, Тк-215-ын хойд салаа, 12-р хорооллын ЦТП-нэгийн салаа/ Болгарын Элчин сайдын яам, Тэнгэрийн цаг ХХК, Солонгосын Элчин сайдын яам, 21 дүгээр сургууль, 13 дугаар хорооллын ЦТП-1, 2, Санхүү эдийн засгийн дээд сургууль, ХХААХҮЯ, Баянзүрх хүнсний зах, 12 дугаар хороолол ЦТП-1,11 эмнэлэг, Английн ЭСЯ, “Хаан палас” зочид буудал, Жуковын музей, Цэргийн музей, ХЦУГазар орчмын 15 дугаар хорооллын орон сууцнууд /ЦТП-6,7,8/, Энхүүд ХХК, Монгол шуудан транс, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Шинжлэх ухааны академийн хотхон орчмын хэрэглэгчид, “Эко констракшн” ХХК-ийн “Баянзүрх” хороолол, Батлан хамгаалах яам орчмын орон сууц болон албан газруудын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсон байна. Мөн ОСНАА-н компаниуд, Хаусинг сервис, Сансар Өргөө компанийн орон сууцнуудын халуун усыг таслах аж.
Харин зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 6-ны хооронд Анчдын нийгэмлэг, “Хараа” зочид буудал орчмын орон сууц болон тусгай хэрэглэгчид, Гэсэр сүм, ХИД-1, “Тэнгис” кинотеатр, Гадаад хэргийн яамны төв, Урт цагаан орчмын хэрэглэгчид, зургадугаар хорооллын ЦТП-1, 2, Засгийн газрын авто бааз, Метро молл, Хүнсний 4-р дэлгүүр, 11-р хорооллын ЦТП-1, 2-ын хэрэглэгчид, Хөгжим бүжгийн коллеж, Хятад, АНУ-ын Элчин сайдын яам, 100 айл, Сансрын тунель, 12 дугаар хорооллын ЦТП-2, 3-ын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсон аж. Түүнчлэн долдугаар сарын 14-29-ний хооронд /12АБВГД, 1АБ, Тк-1893, 5Ж, ШУА, 15 ду-гаар хорооллын ЦТП-8, Их тэнгэрийн салаа/ “Улаанбаатар” рашаан сувилал, Орчлон хороолол, Улаанбаатар таун, Коко кола үйлдвэр, Богдын музей, Оргил рашаан сувилал, Суруга хороолол, 120 мянгат, Эрэлийн ЦТП, “Шинэ төгөл” хотхон, “Жигүүр гранд” зочид буудал, Жаргалан хотхон, Их тэнгэр цогцолбор, Маршал таун, Баянмонгол хороолол, 13 дугаар хорооллын урд хэсэг /ЦТП-3, 4/, Хавдар, Халдвартын эмнэлэг, Цэргийн их сургууль орчмын орон сууц, албан газрууд / ОСНАА-н Хайрхан-Уул гэх мэт компани, Эцэг эх хүү компанийн орон сууцнуудын усыг хязгаарлана. Түүнчлэн долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны хооронд /ПАБВГД магистраль/ Булган хошуу, Авзагын орон сууц, Голден парк хороолол, Комплекс импорт ХХК, “Урьхан санаа” ХХК, “Эрин интернейшнл” ХХК, Барс-2, Өнөр хотхон хороолол, 10 дугаар хорооллын замын урд хэсгийн орон сууцнууд/ ОСНАА-н Ашид Ундрах, Симс, Өнөр хотхон ХХК-ийн орон сууцнуудын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болжээ.
Наймдугаар сарын 8-наас 18-ны хооронд /6А, 7БВГДК, 7И магистраль, Тк-742-оос Тк-755 хүртэл/ УБТЗ-ын удирдах газар, Ган зам зочид буудал, Төмөр замын хорооллын орон сууцнууд, III, IV хорооллын Хөх асар, Санни хаус ХХК-ний бүх орон сууцнууд, Гандан, Цагаан өргөө зочид буудал, Эх нялхас, Монголын үндэсний радио телевизийн хэрэг эрхлэх газар орчмын орон сууц, албан газрууд / ОСНАА-н СИМС, Ганга өргөө, Хөх Асар, Санни Хаус, Батбаян ХХК-ийн орон сууцнуудад ч халуун усны" хязгаарлалт хийх аж. Наймдугаар сарын 18-28-ны хооронд /ПЕЖ, Сэлбийн 500, ШУСТӨ-ий салаа, ТЗ-ын зүтгүүрийн Депогийн салаа, 2А, ЗА, Тк-302 хүртэл, 1ВГ/ Төмөр замын зүтгүүрийн депо, 31-р сургууль, Монгол шаазан орчмийн хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Загийн газрын ордон, Төв номын сан, Гадаад хэргийн яам, Зориг сан, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Ионсей эмнэлэг, ШУСТОрдон, Туушин ХХК-ийн зочид буудал, Усан бассейн, “Чингис” зочид буудлын усыг хязгаарлах юм байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )