Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний талаар мэдээлэл хийлээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний есөн сарын байдлаар 24.8 мянгад хүрч өмнөх оны мөн үеэс 7514 тохиолдлоор буурсан байна. Гэвч ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдол өнгөрсөн сард таваар нэмэгдэж, нийт тохиолдол 302 болжээ. Мөөгөнцрөөр өвчлөгчид 1394, тэмбүүгээр өвчлөгчид 515, трихомониазаар өвчлөгчид 303 тохиолдлоор нэмэгджээ. Түүнчлэн цус болон амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол ч эрс нэмэгдсэн байна. Цусаар дамжих халдварын тохиолдол 22 болж, 22.2 хувь, гэдэсний халдварт өвчин 329 болж, 2.8 хувь, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 626 болж, 43.6 хувиар тус тус өссөн аж. Тиймээс иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хувийн эрүүл мэнддээ анхаарахыг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
М.ТУЯА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )