Архи, даралт ихсэх, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээг тогтмол өгч байгаа билээ.

Эрүүл мэндийн яамны  харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. Өнөөдөр өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээлэл юм. 

 Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт  2713  дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2106 дуудлага ирснээс 512 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1155  нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архи, даралт ихсэх, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авахыг зөвлөж байна.

ЭХЭМҮТ-д 34 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 309 хүн үйлчлүүлжээ. Яаралтай 61, төлөвлөгөөт 161 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 5004 хүн үйлчлүүлсний 1540 нь хөдөө орон нутгаас иржээ.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top