Арабын орнуудад насанд хүрсэн хүн бүр жилд дөрвөөс илүүгүй хуудас ном уншдаг тухай Сирийн “Тишреен” сонинд мэдээлжээ.Энэ баримтыг НҮБ-аас гаргасан судалгаанаас иш татсан байна. Харин америкчууд жилд дунджаар 11 ном уншдаг бол британичууд жилд найман ном уншдаг болохыг уг судалгаа харуулжээ. Арабын орнуудын соёлын хөгжлийн мэдээлэл бэлтгэдэг Арабын сэтгэлгээний сангаас явуулсан судалгаагаар, тус бүс нутгийн хүн амын ердөө 8 хувь нь боловсролтой болохыг мэрийдэг аж. Харин энэ үзүүлэлт Өмнөд Солонгост 91 хувь, Австралид 72 хувь байдаг аж. Ном хэвлэлтийн хувьд Арабын орнуудын 12 мянган хүн тутамд жил бүр нэг шинэ ном хэвлэн гаргадаг бол Британид 500 хүн тутамд нэг ном, Германд 900 хүн тутамд нэг ном хэвлэн гаргадаг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )