Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Зүүн аймгуудын нутгаар 22-нд, баруун аймгуудын нутгаар 23-нд, баруун болон төвийн нутгаар 24-нд бороо орохыг Ус цаг, уурын хүрээлэнгээс мэдээллээ. Салхи 21-23-нд зарим газраар, 24-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 15-20, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 27-32, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин 24-нөөс говь, талын нутгаар өдөртөө хална.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )