Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд дүүрэгтээ хандаарай

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Улсын баяр наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг дүүргүүдийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс олгох юм байна. Энэ жил хичнээн байгууллагад зөвшөөрөл өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Юутай ч зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгжүүдийг дүүрэгтээ хандаарай гэдгийг Нийслэлийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийнхэн санууллаа. Эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг нь Үйлдвэрлэл үйлчилгээний газрынхан хариуцахгүй гэнэ. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтынхны анхаарах ёстой асуудал гэдгийг тэд хэлж байна.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top