"Хүн төрөлхтөн тэнгэр бурхнаа дээдэлсэн нэгэн гэр бүл" гэсэн уриатай Дэлхийн энхийн их наадам энэ жил Монгол Улсад дахин болох гэж байна. Эв санааны олимп гэж хэлж болох энэ наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сарын 24-27-нд Улаанбаатар хотод "Сэтгэл зүрхнээсээ хайрлая" уриан доор зохиогдоно. Наадмын хаалтын ажиллагаа есдүгээр сарын 9-нд болж, нэгдсэн жагсаал, урлагийн томоохон тоглолт зохион байгуулагдах аж. Энэ жилийн Энхийн их наадам Парагвайд эхэлж, АНУ, Кени, Конго улсад болсон бөгөөд тав дахь зогсоол нь Монгол аж. Манайд болсны дараа Украйн, Канад зэрэг арваад оронд арван хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Уг наадам 2008 онд Сүхбаатарын талбайд "Нийгмийн сайн сайхны төлөө амьдарцгаая" уриан дор болж, оролцогчид төв талбайг угааж байв.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )