Тэтгэврийн зөрүү арилна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Өнгөрсөн онд 30 хувиар нэмэгдсэн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нийт 302.3 мянган хүнд олгож байгаа бөгөөд үүнд жилд 360.0 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Нийт тэтгэвэр авагчдын 181.4 мянга буюу 60 орчим хувь нь доод хэмжээний тэтгэвэр авч байгаа ажээ. Ийнхүү доод тэтгэвэр авч байгаа нь 2000 оноос өмнөх цалингийн үнэлэмж бага, тэтгэврийн өсөлт цалингийн өсөлтийг гүйцэхгүй байгаа болон шинээр тэтгэвэр тогтоолгож  байгаа иргэдийн 70 орчим хувь нь 1995 оноос өмнөх цалинд үндэслэж байгаатай холбоотой юм. Үүнийг арилгахын тулд НХХЯ "тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр"-ийг шинэчлэх санал оруулахаар төлөвлөжээ. Ажлын хүрээнд Үндэсний Статистикийн хорооноос гаргасан 1990-2010 оны хэрэглээний үнийн индекс, даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалингийн өсөлт зэрэг үзүүлэлтийн нөлөөг тусган холбогдох тооцоо судалгаа хийж, итгэлцүүрийг өөрчлөх хэд хэдэн хувилбаруудыг боловсруулаад байгаа аж.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top