Сүлжээнийхэнд залилуулж хохирсон иргэд дүүргийнхээ Мөрдөн байцаах тасагт хандахыг зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Автомашинтай, орон сууцтай болгоно хэмээн сүлжээ үүсгэж, иргэдийн мөнгийг залилсан "Байгаль эрдэнэ сан" ТББ-ын тэргүүн Т.Уранчимэг, Н.Содномпил, Г.Мэндсайхан нарт цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд иргэдийг их хэмжээний мөнгөөр сүлжээнд элсүүлэн долоо хоногийн дотор машинтай болно хэмээн залилан хуурчээ. Т.Уранчимэг нар нь 3000 гаруй иргэнээс тус бүр 400-650 мянга хүртэлх төгрөг хурааж авсан байна. Уг хэрэгт холбогдуулан долоон хүнийг сэжигтнээр татан хориод байгаа аж. "Байгаль эрдэнэ сан" ТББ-ын гэх сүлжээнийхэнд залилуулж, хохирсон иргэд оршин суугаа дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Мөн "Иргэдийг авто машинжуулах сүлжээ" нэрээр үйл ажиллагаа явуулдаг "Барагдашгүй алмаз" ХХК 150 орчим иргэнийг хохироосон болохыг тогтоож, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top