Францын зохиолчид Монголд дахин ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Ирэх онд Франц улсад болох “Монголын соёлын өдрүүд”-ийн бэлтгэл ажил болгон хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Франц Монголын соёлын өдрүүд-2011” үйл ажиллагаа өнгөрсөн жил “Тэрэлж”-д зохион байгуулагдаж байсан бол энэ удаад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд  энэ сарын 20-26-ны хооронд болох гэж байна. Уг соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцохоор Францын нэр хүндтэй зохиолч, сэтгүүлчдээс гадна  манай зохиолчдоос төлөөлөл болон хэд хэдэн зохиолчид оролцоно. Энэхүү үйл ажиллагаа нь Монголын зохиолчдын уран бүтээлийг Европ дахинаа түгээн таниулах их ажлын хүрээнд явагдаж байгаа аж. Уг үйл ажиллагааг  Франц бичиг хэргийн “Эрвээхэй” дэлгүүрээс санаачлан зохион байгуулж байгаа юм байна.

Д.Яруу

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top