Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ үүрэгт ажлаа өгсөн байна.
Тэрбээр хувийн хэрэгцээгээ шийдвэрлэх зардал мөнгийг Хадгаламжийн даатгалын компорацийн данснаас шилжүүлсэн гэх асуудалд холбогдоод байгаа юм.
Тухайлбал, “Шангри Ла Улаанбаатар” зочид буудалд арван сараар иогийн өрөө түрээслэхийн тулд Хадгаламжийн даатгалын корпорацийн данснаас “Шангри Ла Улаанбаатар Хотел” ХХК-ийн дансанд 30 сая төгрөг шилжүүлээд зогсохгүй “Интернэйшнл Медикал Сентер” эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг, багц шинжилгээний төлбөрт 10.5 сая төгрөг шилжүүлсэн. Мөн орон сууцны нөхцөл сайжруулахад зориулан 45 сая төгрөгийг өөрийн удирддаг Хадгаламжийн даатгалын корпорациас гаргуулсан баримтыг нь хэвлэлүүд дэлгэсэн.
АТГ-т тайлагнасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн 171 сая 585 мянган төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн Х.Бум-Эрдэнэ нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал болохоосоо өмнөхөн Оффшор данстай нь илэрсэн байдаг талаар Zindaa.mn сайт өмнө нь мэдээлсэн билээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Панамын баримт бичиг”-ийг бүрэн хэмжээгээр нь дэлгэхэд Монгол Улсаас 49 компанийн бүртгэл байснаас ДӨРВӨН компани нь тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны Дэд даргаар ажиллаж байсан Харьюугийн Бум-Эрдэнэтэй холбоотой байсан. Тэрбээр Даваагийн Батбаяр гэж хүний хамтаар тухайн компаниудын хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй байсан. Харин НЭГ компани нь түүний эхнэр Э.Болдмаатай холбоотой байсан юм.
Х.Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны Дэд даргаар ажиллаж байх үед үйл ажиллагаа нь идэвхтэй байсан ABROS CO.Ltd нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын мэдээллээр бол одоогийн байдлаар “ИДЭВХТЭЙ” ангилалд хэвээр байгааг сануулан мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
түмний хөрөнгийг буцааж төлүүлээчээ
zuv zuv iim xandlagaiig sergeex xeregtei