Ховд аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийг төр нийгмийн зүтгэлтэн, ахмад эмч Сумбайн Адьшаагийн нэрэмжит болголоо.
1970-1988 онд Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын албыг тасралтгүй хашихдаа тэрбээр аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, өндөр нэр хүндтэй ажилласныг өнөө ч дурссаар байдаг юм.
Түүний удирдлагад ажиллаж байсан эмч нараас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч Н.Баасанжав, мөн Монгол Улсын Гавьяат эмч 19 төрөн гарсан байна. Алтай сумын Эрүүл мэндийн төвийг С.Адьшаагийн нэрэмжит болгосныг ёслон тэмдэглэх үеэр тус суманд 20 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй “Гавьяатын үзлэг” зохион байгуулж, нийт 1000 шахам хүнийг үзлэг оношилгоонд хамруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр мундаг чадварлаг, шударга удирдагч байсан шүү, Адьшаа дарга.\nЗөвхөн эмнэлгийн ажилчид биш Ховд аймгийнхан тэр аяараа мэднэ.\nБаяр хүргэе