Монголын рок попын ертөнцөөс төрсөн хосуудаас бат бөх гэр бүлийн нэгээр тооцогдоод байгаа “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, хамтлагийн продюсер Б.Чинбат нар охинтой болжээ. Тэд энэ баярт мэдээгээ твиттер хуудсаараа дамжуулан фэнүүддээ дуулгажээ. Хосууд маань 14 жил амьдрах явцдаа гэр бүл төлөвлөлт гэдгийг жинхэнэ утгаар нь харуулаад байсан юм. Одоо гэр бүлийн гагнаас болсон хөөрхөн охинтой болсон болохоор удахгүй хуримаа хийж албан ёсоор гэр бүл болох биз ээ. Ээж аав болсон Чинбаа, Сарнай хоёртоо баяр хүргэе.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
.
Сэтгэгдэл ( 0 )