Польшид нэгэн сүйт бүсгүй хайртай залуугаасаа өвөрмөц загвартай сүйн бөгж хүсжээ.
“The Sun” хэвлэлд мэдээлснээр, “Walt Disney” студийн хүүхэлдэйн кино үзэх дуртай бүсгүй сүйн бөгжөө сонгохдоо Микки Маусын дүрс бүхий очир алмаз шигтгээтэй бөгж сонгожээ. Сүйт залуу нь бүсгүйн хүслийг биелүүлэхийн тулд Канадын арилжааны сайтад хандан, хүссэн загварынх нь бөгжийг олжээ.
Захиалгын дагуу ирсэн бөгжийг сүйт бүсгүй нь амьдралдаа харсан хамгийн муухай эд гэж Facebook-тээ бичиж, сүйт залуугаа бөгж нь гэрэл зургаас ийм их ялгаатай байхад юу ч хийгээгүй гэж гомдолсон байна. Тэрбээр бөгжөө “хар дарсан зүүд”-тэй зүйрлэжээ.
Хосууд хуримаа хийгээгүй бөгөөд салах шалтгаан нь бөгж болжээ. Бүсгүйн нийгмийн сүлжээнд тавьсан “Дэлхий дээрх хамгийн муухай бөгж” гэсэн постын доор интернет хэрэглэгчид бүсгүйг дэмжсэн бол нэгэн хэрэглэгч Канадын өмнөөс уучлал эржээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эхнэр нь үнэн тэнэг байж дээ хөөрхий хүний хүссэнээр хүн олдон гэж юу байхавдээ тэнэг гэж хэлье даа
bi ch golno.haigramjgui heneggui handsan iim hun tsaashdaa ch iim bb.busgui zov shiidver gargasan.mongol huuhnuud iim baigaasai.