Замби улсад Гертруда Нгома гэгч 26 настай бүсгүй найз залуу 28 настай Херберт Салалики гэгчийг найман жил дотнын харилцаатай байхдаа гэрлэх санал тавиагүй гэж шүүхэд өгсөн тухай “The New York Post” хэвлэлд мэдээлжээ.
Үүнээс гадна Гертруда бүсгүйд найз залуу нь өөр хүнтэй болсон гэх хардлага төржээ. Гертруда Хербертээс хүүхэдтэй бөгөөд эцэг эхтэйгээ хамт амьдардаг бол найз залуу нь тусдаа аж төрдөг гэнэ. Бүсгүйн хэлснээр, тэрбээр залууг санаачилга гаргана гэж хүлээхээс залхсан тул ирээдүйдээ нухацтай, хариуцлагатай хандахгүй байна гэж шүүхэд өгсөн гэж тайлбарлажээ. “Би ирээдүйгээ мэдэх ёстой” гэж тэрбээр онцолсныг хэвлэлд дурдсан байна.
Харин Хербертийн зүгээс мөнгөний асуудлаас болж хуримаа хийж чадаагүй гэж учирлаж, бүсгүйг түүнд хангалттай анхаарал тавьж, халамжилдаггүй гэж эргүүлээд гомдолжээ.
Шүүгч гэрлэлтээ бүртгүүлээгүй учир хоорондоо асуудлаа шийдэхийг хосод зөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 2 )
оригнал эр орк бн
Emegtei huniig huuhedtei bolgoson hirnee halamjilaagui gêne ou?