Туркийн Измирт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр 73 болжээ. Тус улсын Онцгой байдал, байгалийн гамшгийн агентлагаас мэдээлснээр гэмтэж бэртсэн хүний тоо хамгийн сүүлийн мэдээллээр 961 болсон байна.
Өнгөрсөн сарын 30-нд Турк болон Грекийн газар нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Газар хөдлөлтөөр олон барилга нурж, Туркийн баруун хэсэг, Грекийн Самос аралд хүмүүс амиа алдсан билээ. Туркийн Измир хотод хамгийн олон хүн амиа алдаж, олон арван барилга нуржээ. Аврах, эрж хайх ажиллагааг нисдэг тэрэг ашиглан явуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )