Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд гурав хоногийн дотор нийтдээ есөн хүнээс халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Тодруулбал аравдугаар сарын 22-ны өдөр "Алтанбулаг" боомтоор орж ирж тусгаарлагдсан 21-64 насны гурван жолоочоос халдвар илэрсэн байна. Тэдний нэг нь ОХУ-ын харьяат иргэн аж. Түүнчлэн аравдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 27 настай эмэгтэйгээс халдвар илэрчээ. "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочоос мөн адил коронавируст халдвар илэрсэн байна. Эдгээрийн нэг нь ОХУ-ын харьяат иргэн байжээ.
Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан нийт тохиолдол 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрээд байна. Эдгэрэлтийн түвшин 90 хувьтай байгаа. ХӨСҮТ-ийн клиникт 36 хүн эмчлэгдэж байгаагаас найман хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Одоогоор 63 хүн ажиглалт, эмчилгээн дор байна.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
orosuud amar boljdee,mongold irj emchuuleh geed coronotaigaa medseer baij mongol ruu orj irdeg bolson gesen.
Edgeechihnee.sanaa zovoltgvi