Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) “COVID-19”-ийн халдвартай Монгол Улсын тэмцэж буй туршлага, хариу арга хэмжээний талаар баримтат кино бүтээжээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус баримтат кино бүтээсэнтэй холбогдуулан "COVID19-ын эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Бид амжилтаа алдахгүйн тулд хүн бүр дор бүрнээ хичээн ажиллах хариуцлагатай түүхэн үе бидний өмнө байна. Хүн бүр амны хаалт зүүж, гарын ариун цэвэр сахин, онцын шаардлагагүй бол олон нийтийн газар цуглахгүй байх, зай барих зэрэг зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал юм. Мөн сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр коронавирусний халдварыг дотроо алдсан мэтээр ташаа мэдээлэл гарч буйд харамсаж байна. Учир нь дотроо алдаагүй байна. Сайн сайхныг эерэгээр түгээж, сайхан бүхнийг дэлгэрүүлж ярих хэрэгтэй. Түүнчлэн Баян-Өлгийн боомтод хоёр орос жолоочийн шинжилгээ эерэг гарсныг ОХУ-ын дипломат шугамаар ярилцаад буцаасан. Тухайн иргэд баруун хязгаараар дамжин Монголын гүн рүү ороогүй гэдгийг дахин хэлье” гэдгийг тодотгов.
БАРИМТАТ КИНО
Сэтгэгдэл ( 0 )