Нурангин дор 65 цаг байсан охиныг гаргаж авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02


Туркийн Измирт болсон газар хөдлөлтийн улмаас сүйдсэн байшингийн нурангин дор 65 цаг байсан гурван настай охиныг гаргаж авчээ.

Элиф Перинчек гэх охин аврагч нарын амьд гаргаж авч чадсан 106 дахь хүн аж. Охиныг эмнэлэгт аваачсан бөгөөд гэр бүлийнхэн нь үүнийг гайхамшиг хэмээж байгаа гэнэ.

Туркт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 79 болж нэмэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн 963 хүний 743 нь эмнэлэгт байх шаардлагагүйгээр хөнгөн бэртсэн байжээ.

Эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top