Монголд мэдрэгдсэн газар хөдлөлт Өвөр Байгалийн хязгаарт болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05


ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт өнөөдөр (2020.11.05) 11:00 цагийн үед 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар өмнө мэдээлсэн билээ. Хойд хөршийн зарим хэвлэлүүдэд газар хөдлөлтийн хүчийг 4.9, 4.4 магнитуд гэж мэдээлж байна.

Газар хөдлөлтийн голомт нь Орос, Монголын хил залгаа тайгын хэсэг байсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гурван ч газарт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 100 км-ийн зайд газар хөдлөлт хамгийн хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар, Дархан хотод мөн мэдэгдэхүйц нөлөөлсөн байна. Тухайлбал, Улаанбаатарт хотод Нэгдүгээр хороолол, Улсын их дэлгүүр, 10-р хорооллын "Хермес" төв, Зайсан орчмын айлуудад сандал, ор хөдлөх, иргэдийн бие тавгүйрхэж, толгой эргэх зэргээр мэдэгдэхүйц чичирхийлэл үүсжээ. 

Монголын Одон орон геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр манай улс 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийг судалдаг аж. Тэгвэл энэ удаагийн газар хөтлөлт нь 5.4 магнитуд байгаа учраас газар хөдлөлтийн хэмжээ дундаас дээш түвшинд байгаа юм байна.

Газар хөдлөлтийн магнитуд 7 болон түүнээс дээш болсон үед хүчтэй сүйрэл болдог. Хамгийн сүүлд ноцтой осол учруулсан газар хөдлөлт өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр Турк улсад болж, 1000 гаруй хүн бэртэн, амиа алдагсдын тоо 114 болоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top