Долдугаар сарын 14-17 нд Азийн зөгнөлт киноны наадам БНСУ-ын Бучеон хотноо болно. Уг наадмын нээлтийг Энэтхэгийн "Агуу хайрын түүх" хэмээх баримтат киногоор нээх бол БНСУ-ын "Сохор" нэртэй триллер бүтээл хаах юм байна. Азийн зөгнөлт кино наадамд манай улсаас "Неrо" энтертайментийн "Татар ажиллагаа" уран сайхны кино өрсөлдөж байгаа бол, Малайзын "Сэргэлт", Хонконгийн "Өс хонзон буюу хайрын түүх", Японы "Хөгжилтэй ах дүүс", БНСУ-ын "Шар тэнгис" зэрэг кино өрсөлдөх аж.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )