Улсын Онцгой Комисс хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Улсын Онцгой комисс өнөөдөр 10:00 цагаас эхлэн хуралдаж байна. Хурлаар коронавирусний халдвар, хамгааллын дэглэмтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэж байгаа юм.

Мөн энэ долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаас Шинэ жилийн баярыг олон нийтийн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаад байгаа.

Сануулахад, Эрүүл мэндийн яамнаас өчигдөр ХӨСҮТ-ийн сувилагч КОРОНАВИРУСЭЭР халдварласан талаар мэдээлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд дотооддоо халдвар дамжсан анхны тохиолдол болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top