Я.Содбаатар: Хөл хорио нэмж тогтоогоогүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр (2020.11.07) дөрвөн асуудал хэлэлцлээ. 

  • Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тухай
     
  • “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар
     
  • Хүнсний хангамж,нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар
     
  • Бусад гэсэн асуудал хэлэлцсэн асуудалд багтжээ. 
     

Хуралдаанаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс аймгийн Боршоо боомтыг түр хааснаас хойш УОК-ын Нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг дээрх боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Дээрх хоёр боомтыг гарагийн зохицуулалттай нээх асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн тулгамдсан асуудлыг нь сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэл, соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээн зэрэг олныг хамруулсан үйл ажиллагаанд очсон иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах, амны хаалт зүүлгэх зэрэгт хяналт тавихыг нийслэл, аймгуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Алтанбулагийн боомтын ажилтай Эрүүл мэндийн сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд нарын ажлын баг ажиллаж байна. Алтанбулагийн боомт хамгийн эрсдэлтэй бүс байгаа” гэж үзсэн байна.

Монгол Улсад коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй тус өнөөдрийн байдлаар УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ч.Содбаатар хэлэхдээ "Өнөөдөр халдвар хамгааллын дэглэм сахих асуудал тун чухлаар тавигдаж байгаа бөгөөд дэлхий нийтэд СOVID-19 халдварын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж, өвчлөл нас баралт нэмэгдэж байгаа тул бид дотооддоо эрсдэлээ бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарч байгаа"-г мэдэгдсэн.

COVID-19 халдвартай хүнийг эмчилж байсан сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой буруу ойлголт явж байна. Тухайн сувилагч бол дотроо буюу халдвар хамгааллын дэглэмдээ ажиллаж байсан бөгөөд ямар нэг байдлаар гадаад орчинд, энгийн иргэдтэй харилцсан зүйл байхгүй юм.


БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгшиглэн(202.126.89.7) 2020 оны 11 сарын 10

Zaawal dotoodto aldaj baij hol horio togtooh geed baigaa yumu hawar gehed vaktsin garaad gaigui bolno geed baihad hawar hurtel gants hol horio togtoogod dotoodto aldahgui ene virusnees saltstgaaylda ene yag yu medej ingeed baigaa nohor we???

0  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 08

Энэ нэг лалрыг солимоор юмаа.онцгой комисс тун хангалтгүй ажиллаж байна.

0  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 08

Энэ нэг балай пизда ямар юмны сайл байх вэ?ямар ч төлөвлөлт бодлого алга.

0  |  0
Zochin(103.26.194.70) 2020 оны 11 сарын 08

Ene neg murui amtai daljiisan JDU chin ajlaa hiigeechdee..uund hulgai hiihees uur chadah ym baidag ym uu.Dotoodoo uvchin aldval chinii naad tolgoitoi chin yarina shuu lalaraa

0  |  0
Top