КОВИД-19 | ОХУ-д хоногт 20 мянга гаруй хүн өвчиллөө

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 08

Хойд хөрш ОХУ-д коронавирусний халдварын тохиолдол олноор нэмж бүртгэгдсээр байна. Хойд хөршөөс халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, дамжих эрсдэл маш өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулж буй.

Орост хоногт 20396 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Нас баралт хоногт 364-өөр нэмэгдсэн байна. Нийт халдварын тоо 1.7 сая давсан бол нийт нас баралт 30251 болжээ.

Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразилд 22380 хүн өвчилж, нийт халдварын тоо 5 653 561 болсон байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийт зөөвөрлөгдсөн халдварын тоо 162269 болжээ. Бразилд 5 064 344 хүн эдгэрсэн бол нас баралт 162015 болоод байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
e(64.119.24.188) 2025 оны 03 сарын 13

baruund hvnd bgaa gsn.

1  |  0
Ь(203.91.115.56) 2025 оны 03 сарын 13

Оросуудын оронд хужаал баймаар байна\n

1  |  0
Top