СОНГУУЛЬ: Жо Байден ЯЛАЛТАА тунхаглалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 08

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарч, 46 дахь Ерөнхийлөгчөөр 77 настай Жо Байден сонгогдлоо. Жо Байден ялалтаа зарлаж, ард түмэндээ хандаж мэдэгдэл хийв. Тэрбээр “Ард түмнээ хагалан бутаргадаг биш нэгтгэдэг Ерөнхийлөгч байх болно. Дэвшилд хүрэхийн тулд өрсөлдөгчдөө дайсан гэж харахаа зогсоох хэрэгтэй. Бид дайсан биш, бид америкчууд” гэлээ.

Жо Байден мөн цар тахалтай тэмцэж ажиллах эрдэмтэн, экспертүүдийн багийг бүрдүүлж, улс төржиж биш шинжлэх ухаанчаар ажиллана гэв.

АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр Камала Харрис сонгогдож, тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Дэд ерөнхийлөгч боллоо.

ЖО БАЙДЕН гэж хэн бэ?

Жозеф Робинетт бага-Байден 1942 онд Пенсильвани мужийн Скрантон хотод америк-ирланд гаралтай, католик шашинт гэр бүлд дөрвөн хүүхдийн ууган нь болон мэндэлсэн.

Түүний эцэг том-Жозеф тухайн үед дампуурсан бизнесмэн байсан хэдий ч автомашины худалдаа амжилттай эрхэлсээр, Жог дунд сургуульд сурч байх үед хөл дээрээ ахин босож чадсан байна.

Жо Байден ээрч гацдаг учраас хүүхдүүдэд их шоглуулдаг байсан хэдий ч толины өмнө шүлэг унших зэргээр өөрийнхөө согогтой уйгагүй тэмцсэний эцэст засаж чадсан аж.

Тэрбээр Делавэр мужийн Их сургуульд түүх, улстөр судлаач мэргэжлээр эхний дээд боловсролоо эзэмшиж, дараа нь анхны гэргий Нелитэй танилцсан Нью-Йорк муж дахь Сиракузскийн Их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөн, Уилмингтон хот дахь хуулийн фирмээс ажлын гараагаа эхлүүлсэн байна.

Ардчилагч Жо Байден 1972 онд 30 настайдаа бүгд найрамдахчуудын алдартай нэр дэвшигчийг санаандгүй ялж, Делавэр мужаас Сенатын гишүүнээр сонгогдсон байна. Гэвч түүнийг гишүүний тангараг өргөхөөс хэдхэн долоо хоногийн өмнө түүний гэргий болон нэг настай охин Наоми нар авто ослоор амь үрэгдэж, Хантер, Бо хөвгүүд нь хүндээр гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн учраас Байден анхны тангараг өргөх ёслолоо хоёр, гурван настай хоёр хүүгийнхээ хэвтэж байсан эмнэлэгт гүйцэтгэсэн аж.

Жо Байден эхнэр, охиных нь үхлээс хойш сүйрээд байсан гэр бүлийн амьдралаа Вашингтонд ажиллаж байх үедээ дахин сэргээсэн аж. Тэрбээр хөвгүүддээ амласан ёсоороо өдөр бүр Вашингтон руу ажилдаа явж, орой бүр Делавэр дэх гэр рүүгээ буцдаг байжээ.

1977 онд тэр дунд сургуулийн багш бүсгүй Жилл Жейкобстой гэрлэн, Эшли охин мэндэлсэн байна.

Байден Сенатын Хуулийн зөвлөлд орж, үндэсний түвшинд алдартай нэгэн болсон бөгөөд 1987 онд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэр дэвшсэн хэдий ч гэмт хэрэгт буруутгагдан нэрийг нь татсан аж. Тэрбээр сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлэхдээ тухайн үеийн Британийн Лейборист намын удирдагч Нил Киннокийн хэлсэн үгээс нэг бүрчлэн хуулбарлан дуурайсан хэрэгт буруутгагдаж байжээ.

Жо Байден тухайн үед уг Зөвлөлийн дарга байсан бөгөөд Хиллийн мэдүүлгийг батлахад бэлэн байсан хэд хэдэн эмэгтэйчүүдийг гэрчээр дуудахаас татгалзсан явдал нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байжээ. 2019 онд Жо Байден телевизийн нэгэн ярилцлагад орох үедээ “Тэр үед болж өнгөрсөн явдалд ихээхэн харамсаж явдгаа” илэрхийлсэн байна.

Жо Байден 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилагчдаас нэр дэвшихээр сунгаанд ахин өрсөлдсөн хэдий ч тухайн үед Барак Обама нэр дэвшигч, Ерөнхийлөгч болж, харин Байден дэд Ерөнхийлөгчийн хувьд улстөрийн шинэ түвшинд гарч чаджээ. Обама, Байден нар хоёр удаагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хамт байж дотноссон учраас Байден заримдаа Обамаг дүү хэмээн нэрлэдэг аж.

Барак Обама бүрэн эрхийн хугацаагаа дуусгахын өмнөхөн АНУ-ын иргэдийн хувьд хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний медалиар Жо Байденыг шагнасан билээ. “Жо Байденыг мэднэ гэдэг нь, хуурмаг бус хайр гэж юу болох, хувийн ашиг сонирхол болон хангалуун амьдрал мөрөөдөлгүйгээр албаа шударга хаших гэдгийг ойлгох явдал юм” хэмээн Обама тухайн үед түүний тухай онцлон дүгнэж байжээ. Обамагийн захиргаанд дэд Ерөнхийлөгчийн албаа амжилттай хашиж байх үед нь Байденд шинэ эмгэнэлт явдал тохиолдож, том хүү Бо нь тархины хорт хавдрын улмаас 46 насандаа таалал төгсжээ. Түүнийг улстөр дэх гялалзаж буй од хэмээн олон нийт тооцож байсан бөгөөд Делавэр мужийн захирагчийн албан тушаалд 2016 онд өрсөлдөхөө зарлаад байсан аж.

Байден, Трамп нар цар тахалтай хийх тэмцэлд эсрэг тэсрэг байр суурийг баримталж, улам нэмэгдсээр буй хямралын үед Трамп юу ч хийхгүй байгаа нь коронавирусний уршгаар шаналж буй хүмүүсийн хувьд доромжлол болж байна хэмээн Байден шүүмжилж байв. “Хэрэв би ялсан тохиолдолд ч энэхүү цар тахлыг устгахын тулд удаан хугацааны хүнд бэрх ажлууд бидэнд шаардагдах болно. Би эхний өдрөөсөө л зөв чиглэлд ажлаа эхлүүлэх болно гэдгээ амлаж байна” гэж тэрбээр онцлон өгүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.209) 2020 оны 11 сарын 09

АМЕРИКИЙН СОНГУУЛЬ МЭДДЭГ МОНГОЛ ИХ МЭДЭГЧ ДУУГАА ТАТ

0  |  0
zochin(64.119.17.18) 2020 оны 11 сарын 09

Mundag uls turch yaljee

0  |  0
Zochin(202.55.188.85) 2020 оны 11 сарын 09

Hogiin Amerik ornii ard tumnii songoson hogiin ernhiilogch Delhii dahind ih gai tarinaa nog hamgiin hog

0  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 08

Хог зөнөг байден америкчууд үнэхээр зөнөж дуусчээ хэлэх ч үг алга хөлдүү малнууд эрээвэр хогнууд ийм л байдаг юм байна.

0  |  1
STAR(67.164.164.15) 2020 оны 11 сарын 08

Сонгуулийн дүн эцэслэн дуусаагүй байнаа! \nСенатын танхим болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд бүрдээгүй байна. Энэ 2 Дээд, доод танхим ерөнхийлөгчийг бататган сонгоно.\nСенатын 2 суудлын George мужид дахь маргаанаас болж сенатын дахин сонгуулийг ирэх оны 1-р сарын 5 хүртэл хойшлуулж магадгүй . Тэгвэл тэр болтол ерөнхийлөгч сонгогдохгүй!\nЕрөнхийлөгчийн сонгууль хараахан өндөрлөөгүй байна.

0  |  1
oyunaJ(82.81.5.217) 2020 оны 11 сарын 08

JON BIDEN amjilt khusie\n\nDelkhii Ertonts : USA oorchlolt iig kharj baina\n\n“Ард түмнээ хагалан бутаргадаг биш нэгтгэдэг Ерөнхийлөгч байх болно. Дэвшилд хүрэхийн тулд өрсөлдөгчдөө дайсан гэж харахаа зогсоох хэрэгтэй. Бид дайсан биш, бид америкчууд” гэлэ....JON BIDEN \n\n\nULS TORJIKH BISH

2  |  1
Tuyana(188.155.236.2) 2020 оны 11 сарын 08

BiMinii demjij bsan xun Eronxiilogch bolloo,mash ix bayartai bna-unexeer aguu xun yum.

1  |  0
STAR (67.164.164.15) 2020 оны 11 сарын 08

Сонгуулийн дүн эцэслэн дуусаагүй байнаа! \nСенатын танхим болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд бүрдээгүй байна. Энэ 2 Дээд, доод танхим ерөнхийлөгчийг бататган сонгоно.\nСенатын 2 суудлын маргаанаас болж сенатын дахин сонгуулийг ирэх оны 1-р сарын 2 хүртэл хойшлуулж магадгүй . Тэгвэл тэр болтол ерөнхийлөгч сонгогдохгүй!

2  |  2
Star (172.58.60.14) 2020 оны 11 сарын 08

Сонгуулийн дүн эцэслэн дуусаагүй байнаа! \nСенатын танхим болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд бүрдээгүй байна. Энэ 2 Дээд, доод танхим ерөнхийлөгчийг бататган сонгоно.

0  |  0
Top