SM ЗӨВЛӨЖ БАЙНА | Хамар өндөрлөх мэс засалд “Силикон имплант” их чухал

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

“SM” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг Zindaa.mn сайттай хамтран бэлтгэдэг "SM ЗӨВЛӨЖ БАЙНА" тогтмол булан энэ удаад хөхний пластик мэс заслын талаар мэдээлэл хүргэж байна. Энэ сэдвийн хүрээнд тус эмнэлгийн ерөнхий эмч Д.Жаргалбаяртай ярилцлаа.


-Та хамар өндөрлөх пластик мэс заслын талаар мэдээлэл өгөөч?

-Гоо сайхны мэс заслын салбарт, Тэр дундаа Азийн улс орнуудад хамгийн элбэг хийгддэг мэс засал бол яах аргагүй хамрын пластик мэс засал юм л даа. 

Хийгдэж буй арга, хийлгэж байгаа хэрэгцээ шаардлага зэргээс нь хамаараад хэд хэд ангилан үзэж болдог. Үүнд хамар өндөрлөх, Хамрын үзүүр өндөрлөх, Хамрын хэлбэр засах гэх мэт...

Азийн улс орнууд мөн манай улсад хамар өндөрлөх гоо сайхны пластик мэс засал хамгийн элбэг хийгддэг. Учир нь Монголчуудын маань ерөнхий дүр төрхийн онцлог бол намхан хамар, Өргөн эрүү шанаатай байдаг явдал шүү дээ.

Иймд нөгөө талаасаа их өргөн эрүү шанаатай байдаг тул хамар нь харьцангуй намхан мэт харагддаг тал бас бий.

-Ер нь хамар өндөрлөх мэс засал хийлгээд хүний дүр төрх маш өөрчлөгддөг юм шиг санагддаг. Энэхүү мэс заслын гол давуу тал хийгээд ямар хүмүүст санал болгодог бэ?

-Тийм шүү. Хамар гэдэг бол хүний нүүрний гоо зүйг тодорхойлогч хамгийн чухал эрхтэн байдаг. Учир нь хамар нь хүний нүүрний төв хэсэгт байрлахаас гадна, Нүүрний хэмжээний 1/3-ийг эзлэн оршдог гоо сайхныг тодорхойлогч гол эрхтэн юм.

Ийм учир хамрын пластик мэс засал хийлгээд гоё болгочихвол тухайн хүний нүүрний дүр төрх тэр чигтээ маш гоё болж өөрчлөгддөг. Энэ нь л энэхүү мэс заслын гол давуу тал гэж хэлж болно.

Харин ямар хүмүүст санал болгох бэ гэхээр жаахан өргөн дух, өргөн эрүү шанаатай хүмүүст санал болгож болно. Ийм хүмүүсийн хувьд их өргөн том нүүртэй харагддаг сул талтай байдаг. Харин хамар өндөрлөх мэс засал хийлгэснээр нүүр өргөн харагдах байдал засарч харагддаг онцлогтой. Бас мэдээж намхан хамартай, богино буюу огтор хамартай, урт буюу их унжуу хамартай хүмүүс хамрын пластик мэс заслыг сонгон хийлгэх нь элбэг байдаг.

-Нэг зүйлийг асуухгүй байж болохгүй байна аа... Хамар өндөрлөх гэхээс силикон орлуулж хийдэг гэж ярьдаг шүү дээ. Тэрхүү орлуулан хийж байгаа эд нь хүний биед хорт нөлөө байдаг юм уу? Хүмүүсийн дунд янз бүрийн л байдлаар их яригдах юм аа?

-Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа бүсгүйчүүд маань ч гэсэн үүнийг их асуудаг. Ер нь гадуур манай иргэдийн дунд ч бас жаахан буруу ташаа мэдээлэл их байдаг юм шиг байна.

Энэхүү хамар өндөрлөх мэс засалд ашиглаж буй орлуулагч эд буюу мэргэжлийн хэллэгээр имплант нь ихэнхдээ силикон хийцтэй байдаг. Силикон нь өөрөө дотроо олон янз байдаг. Аж үйлдвэрийн зориулалттай силикон, Ахуйн зориулалттай силикон, эрүүл мэндийн зориулалттай силикон гэх мэт.

Хүний биед орлуулан суулгах мэс заслын зориулалтаар ашиглаж байгаа Силикон бол хамгийн цэвэр буюу элдэв өөр холимог орц байхгүй эрүүл мэндийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн байдаг.

Иймд олон улсын чанарын шаардлага хангасан, Жишээ нь АНУ-ын “FDA”, Европын холбооны “CE” гэх мэтээр баталгаажиж чанарын гэрчилгээ авсан бүтээгдэхүүний хувьд хүний биед ямар ч хорт нөлөө байхгүй гэдгийг хэлмээр байна аа.

Гэвч сүүлийн үед дэлхийн олон улс оронд, тэр дундаа өмнөд хөршид маань энэ төрлийн орлуулагч эд имплантыг олноор үйлдвэрлэх болсноор зарим нэг чанарыг шаардлага хангахгүй, хямд бүтээгдэхүүнүүд гарах болсон байна. Иймээс хамрын пластик мэс засал сонирхож байгаа бүсгүйчүүд маань мэс засал хийлгэхээсээ өмнө тухайн бүтээгдэхүүн аль улсад үйлдвэрлэсэн, Чанарын баталгаажилт хийгдсэн эсэхийг бас давхар асууж тодруулж анхааралтай байх нь чухал юм л даа.

-Мэс засал хийлгээд хэр хурдан эдгэрч энгийн амьдралдаа эргэн орж болох бэ?

-Хамар өндөрлөх, давхраа хийх гэх мэт нүүрний пластик мэс заслууд нь бүгд л хэсгийн мэдээ алдуулалттай харьцангуй богино хугацаанд хийгдэж дуусдаг.

Мэс засал хийлгээд шууд гараад явж болно. Өнжөөд нэг ирж үзүүлэх байдлаар гэрээр 7 хоног орчим эмчилгээ хийлгэнэ. Тэгээд 7-8 хоногийн дараа гэхэд хаван хавдар бууж, оёдлоо авна даа. Гэхдээ энэ бол бүрэн эдгэрсэн гэсэн үг биш болов ч 7 хоноод оёдлоо авахуулчихсан хүн амьдралын энгийн хэв маягтаа шууд орж болно.

-Төгсгөлд нь та хамар өндөрлөх пластик мэс засал сонирхож байгаа бүсгүйчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч, юу гэж захих бэ?

-Таны гоо сайхны тодорхойлогч хамгийн чухал эрхтэн бол яах аргагүй хамар юм. Тиймээс энэхүү чухал эрхтэндээ гар хүрэх гэж байгаа бол итгэж болох нарийн мэргэжлийн туршлагатай эмч, эмнэлгийн хамт олонд хандаарай гэх хэлмээр байна.

Бас өөрийн хүсэж буй хэлбэр хэмжээ зэргээ сайтар эмчдээ хэлж хоорондоо зөв ойлголцож мэс заслаа хийх нь чухал байдаг юм шүү гэж захих байна даа.

-Баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top