Далай лам Жо Байденд баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Дээрхийн гэгээнтэн Далай лам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд баяр хүргэж, захидал илгээжээ.

Захидалд “АНУ-ыг эрх чөлөө, ардчилал, хууль, шүтэн бишрэх эрхийн бэлгэ тэмдэг хэмээн үзэж, бахархаж ирснийг минь та мэдэж байж магадгүй. Хүн төрөлхтөн чөлөөт ертөнцийн хамгийн том гүрэн АНУ-д их итгэл найдвар хүлээлгэдэг билээ. Энэ хүнд үед та даян дэлхийд энх тайван байдал тогтож, шударга бус зүйл, ядуурлаар зовж байгаа хүмүүс итгэл найдвартай болоход тус дэм болж чадна гэж би итгэдэг.   

Дэд Ерөнхийлөгчөөрөө Камала Харрис хэмээх эмэгтэйг томилсонг тань мөн би дэмжиж байна.

Танд амжилт хүсье” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 09

Их ламтан таныг эх нутгаасаа дүрвэж 60 жил болохол хог америк өмхий вирус хужаатай нэг удаа тулалдаж Түвд үндэстнийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрлүү үгүй хоосон ярьсан зөнөг байден энэ л гамшиг гутамшиг.

0  |  0
Top