Рашаантын-18 дэлгэцэнд мөнхөрлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20


 Рашаантын-18 хэмээх дуу анх 70-аад оны  үед  гарсан даруйдаа  тухайн үеийн  залуусын аялах дуртай дууны нэг болж байжээ.  Уг дуу  хожим нь   90-ээд оны залуусын  хит дуу болсон. Тэгвэл энэ жил гурав дахь удаагаа  кино болж дэлгэцэнд  амиллаа. Сайн уран бүтээл  урт настай байдгийн жишээг харуулж байгаа Рашаантын -18  дуугаар сэдэвлэж нэрлэгдсэн  уран сайхны кино, кинотеатруудад гараад удаагүй байгаа ч олны анхаарлыг ихэд татаж сайн муу бүхий л үнэлгээг авсаар байна. “Рашаантын 18” гэх хаягтай нэгэн хашаанд, өнчин хоцорсон эгч дүү нараа тэжээхийн төлөө буруу замаар олсон мөнгөөрөө “Гээсэн олсныг олгох байгууллага” ажиллуулж байгаа нэгэн залуугийн тухай уг кинонд гарна.   Эгчээсээ нуун  өөрийн хулгайлсан зүйлээ эздэд нь мөнгөөр эргүүлэн өгдөг тэр л залуугийн  дүрээр  амьдралын баяр гуниг, зовлон жаргал, хайр дурлал, баян хоосон гээд бүхий л талыг  харуулжээ. Энэхүү киноны гол дүрийг “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Батаа, УДЭТ-ийн залуу  жүжигчин А.Ганчимэг зэрэг   олны танил болсон чадварлаг жүжигчид  бүтээсэн нь  уг киног ямар түвшинд хийгдсэнийг харуулж байна. Мөн киноны продюссераар  “Эх орон” телевизийн захирал  МУГЖ Т.Баясгалан ажилласан  төдийгүй  өөрөө  дадлагын оюутны  дүрийг бүтээж муугүй жүжигчин гэдгээ харуулаад авчээ. МУГЖ Т.Баясгалан уг киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж сайн уран бүтээлийг дэлгэцэнд амилуулахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

Д.Яруу 

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top