Владимир Зеленский коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский коронавирусний халдвараар өвчилсөн тухайгаа мэдэгджээ.

Тэрбээр “Коронавирусний аюулд өртөхгүй азтай хүмүүс дэлхий дээр алга. Хөл хорионы арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа ч би бас коронавирусний халдвараар өвчиллөө. 37.5 болж халуурч байна. Харин та бүхэнд 36.6-г хүсье. Гэсэн хэдий ч бие сайн байна. Тусгаарлагдаж, ажлаа ч үргэлжлүүлнэ гэдгээ амлая. Ихэнх хүн коронавирусийг ялж байна. Би ч бас ялна. Бүх зүйл сайхан болно” гэсэн байлаа.

Зеленскийн оффисын дарга Андрей Ермак мөн “COVID-19”-ийн халдвар авчээ.

Украины Ерөнхийлөгчийн эхнэр Елена Зеленская өнгөрсөн долоодугаар сард коронавирусний халдвараар өвчилсөн билээ. Тэр үед Зеленский хоёр долоо хоног тусгаарлагдсан ч хүүхдүүдээс нь болон түүнээс халдвар илрээгүй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top