КОВИД-19 | Их Британид хоногт 21 мянга гаруй хүн өвчлөв

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Их Британид 24 цагийн хугацаанд 21350 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тоо 1 213 363 болжээ.

Их Британийн Засгийн газрын сайтад мэдээлснээр тус улсад 24 цагийн хугацаанд 194 хүн коронавирусний халдварын улмаас нас барсан байна.

Тэгвэл нийт зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 49238 болжээ.

Түүнчлэн Бразилд нэг хоногийн дотор 10917 хүн өвчилж, нийт халдварын тоо 5 675 032 болсон байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр эдгэрсэн хүний тоо 5 064 344  болсон бол 162397 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top