“Хоол боловсруулах замын зарим эмгэгийн дуран ба дүрс оношилгоо" сэдэвт сургалт боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит “Дүрс оношилгооны лавлагаа төв” байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЗАРИМ ЭМГЭГИЙН ДУРАН БА ДҮРС ОНОШИЛГОО” сэдэвт 2 багц цагийн сургалтыг Монголын дурангийн нийгэмлэг, АШУҮИС-ийн дотрын тэнхим, Монголын Радиологийн нийгэмлэгтэй хамтран 2020 оны 11 сарын 06, 07-ны өдрүүдэд тус эмнэлгийн хурлын танхимд зохион байгууллаа.


Тус сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, Булган, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгуудын дүрс оношилгоо, дотор, зүрхний эмгэг судлал, зүрхний мэс заслын чиглэлийн 370 гаруй эмч мэргэжилтэн хамрагдсан. Сургалт семинарт нийт 27 эмнэлзүйн лекц тавьж, илтгэл хэлэлцүүлснээс “Ливерген” эмнэлгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Мэндбаярын “Нойр булчирхайн биосистем ба био-үйлдэл” сэдэвт илтгэл шилдэг илтгэлээр шалгарлаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top