КОВИД-19 | Орост 24 цагийн дотор 21798 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Хойд хөрш ОХУ-д хоногт 21798 хүн коронавирусний халдвараар өвчилж, 256 хүн нас баржээ. Орост нийт нас баралт 30793 болсон бол нийт өвчлөлийн тоо 1 760 420 болоод байна.

ОХУ халдварын тоогоороо дэлхийд тавдугаарт бичигдэж байгаа юм. Нэгт АНУ, хоёрт Энэтхэг, гуравт Бразил орж байгаа бол Франц улс халдварын тоогоороо Оросын өмнө орж ирснээр дөрөвт бичигдэж байна.

Оросын Шинжлэх ухааны академийн мэргэжилтнүүд өмнө нь дэлхий дээр COVID-19-ийн халдварт өртдөггүй бүлэг хүмүүс байна гэж мэдэгдэж байсан билээ. Зарим хүн халдвартай хүмүүстэй нэг бус удаа харьцсан ч өвчлөхгүй байгаагийн шалтгааныг тайлбарлахад бэрх байгаа гэнэ. COVID-19-ийн халдвараар өвчлөхгүй байгаа хүмүүст халдвараас хамгаалах арга хэмжээнүүдийг дагаж мөрддөгөөс гадна өөр хүчин зүйлүүд бий гэж мэргэжилтнүүд үзжээ.

 

Top