ОХУ-ын Алтайн хязгаарт “COVID-19”-ийн эсрэг вакцин болох «Спутник V»-гийн эхний ээлжинд хамрагдаж хийлгэсэн гурван эмч коронавирусний халдвараар өвчилжээ. Тус бүс нутгийн захиргаанаас мэдээлснээр Оросын гаргаж авсан коронавирусний эсрэг вакцин болох «Спутник V»-гийн эхний ээлжинд хамрагдсан 42 эмч, эмнэлгийн ажилчдаас гурав нь халдварт өртсөн байна.
Вакцин хийлгэсэн ч өвчилсөн шалтгааныг “коронавирус үүсгэгч биед нь орж ирэх үед” дархлаа тогтож амжаагүй байсан гэж мэргэжилтнүүд үзжээ.
Хойд хөршид коронавирусний эсрэг вакциныг эхний ээлжинд эрсдэлтэй бүлгийнхэн болон эмч, эмнэлгийн ажилчдад хийж байгаа юм.
Тэгвэл хойд хөрш ОХУ-д хоногт 19851 өвчлөл бүртгэгдэж, нийт халдварын тоо 1.8 сая давсан бол нас баралт 31593 болсон байна. Хойд хөршид цар тахлын улмаас хоногт 432 хүн нас баржээ.
