БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 146-гаар нэмэгджээ.
Тус улсад нийт халдварын тоо 27799 болж байна.
Шинээр илэрсэн 146 тохиолдлын 33 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж иржээ.
БНСУ-д цар тахал эхэлснээс хойш нийт 25266 хүн эдгэрсэн бол нас баралт 487 болжээ. Хоногт хоёр хүн нас барсан байна.
Өмнөд Солонгост одоогийн байдлаар 2 736 534 иргэнээ шинжилгээнд хамруулснаас 2 680 047 нь халдваргүй гарч, 28688 иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 2046 иргэн байгаа аж.
