Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Оросын гаргаж авсан коронавирусний эсрэг вакцин болох «Спутник V»-г улсдаа туршиж байгаа талаараа мэдэгдлээ. Венесуэлд вакциныг туршихад маш сайн байгааг Мадуро онцолжээ.
Тэрбээр тус улсад «Спутник V» вакцины тодорхой үр дүнг бүрэн харахын тулд туршилт дуусахыг хүлээж байгааг хэлэв.
Түүнчлэн ДЭМБ одоогийн нөр их хүчин чармайлт, хөдөлмөрийн үр дүнд цар тахлын нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх боломж ирэх гуравдугаар сар гэхэд нээгдэнэ гэжээ. Тэр үед хувийн халдвар хамгаалалтын хэрэгсэл, дексаметазон, амьсгалын аппарат, түргэвчилсэн тест зэрэг хэрэгслийн нөөц бий болох аж. Мөн вакцин гарч ирнэ гэсэн юм.
