Францад хоногт 35879 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Тус улсад COVID-19 нийт халдварын тоо 1 865 538 болсон байна.
Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 329 хүн коронавирусний халдварын улмаас нас баржээ.
Цар тахал эхэлснээс хойш тус улсад нийт 42435 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Францын Эрүүл мэндийн яам өмнө нь тус улсад өвчлөлийн тархалт удааширсан гэж мэдээлж байсан ч сүүлийн өдрүүдэд халдвар олноор бүртгэгдэж эхэллээ.
Судалгаанаас үзвэл, хүүхдүүд SARS-CoV-2 төрлийн коронавирусээр халдварлах нь томчуудыг бодвол харьцангуй цөөн тохиодог аж. Халдвар авсан ч бага насны хүүхдүүд хөнгөн тусдаг ч тэд бусдын адил халдвар тараах чадвартай байдаг гэнэ.
