Казахстанд сүнс дарах гэж хониор тахил өргөжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Казасхтаны Каратобинск мужийн Ханколь хэмээх жижигхэн тосгоны зам дээр эмэгтэй хүний сүнс гарч ирдэг болсоор нэлээд уджээ. Нутгийн иргэд олон нийтийн сүлжээнд “Цагаан үстэй залуу эмэгтэй зам даган явж байдаг. Ма аймшигтай, эрчүүд ч айдаг” гэж бичсэн байна. Нэг удаа жолоочийн дэргэд гэнэт суугаад машин барихад нь саад болж байсан гэнэ. Заримдаа зам дээрх эмэгтэй жолооч нараас гэр лүү нь утасдахыг гуйдаг ч залгахаар гэрийнхэн нь охин нь аль эрт нас барсан гэж ярьдаг ажээ. Сүнснээс болж, машины осол ч хэд хэд гарчээ.

Ингээд тус нутгийн аким Талап Казиев тосгонд очиж, хонь гарган, тэнгэрт тахил өргөж, муу ёрын сүснээс салгаж өгөхийг хүссэн байна.

Талал Казиев “Би энэ замаар олон удаа явсан, сүнс огт харж байгаагүй. Хүмүүс хэтрүүлэн ярьж байж болох ч сүүлийн үед сүнсний яриа хэт газар авлаа. Тийм болохоор нутгийнхны хамт тахил өргөсөн юм” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
stupid mangols(139.5.216.61) 2020 оны 11 сарын 13

lol

0  |  0
х(202.55.191.194) 2020 оны 11 сарын 12

манайхантай адилхан л юм байна мухар сүсэгт гүн нэвчсэн

1  |  2
Kk(203.91.115.39) 2020 оны 11 сарын 12

T1 pizda nar be zugeer l youtube prank hiij honi alaad

2  |  0
zochin(66.181.161.51) 2020 оны 11 сарын 12

өгөр хасаг

1  |  0
Top