ОХУ-ын Клиникийн төв эмнэлгийн Нөхөн сэргээх төвийн дарга, анагаах ухааны доктор, профессор Елена Гусакова коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн эрүүл мэнд нөхөн сэргэх үйл явцын талаар ярьжээ. Тэрбээр “COVID-19-ийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс бүрэн эрүүл байгаа нэг ч хүнийг мэдэхгүй юм. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст ч сэтгэлзүйн нөхөн сэргээлт хэрэгтэй болж байгаа” хэмээн «Известия» сонинд ярьжээ.
Гусаковагийн хэлснээр эдгэрсэн бүх хүмүүст мэдрэл сульдал, бие сулрах, толгой өвдөх, амьсгал давчдах, хөлрөх, сэтгэл санаа өөрчлөгдөх шинж тэмдэг үлдэж байгаа аж. Түүний хэлснээр эдгээр шинж тэмдгийг Ковидын дараах хам шинж гэж нэрлэж болох гэнэ.
Тиймээс коронавирусний халдвараар хөнгөн, хүнд өвчилсөн аль нь байсан бүх хүмүүст нөхөн сэргээлт шаардлагатай аж. Дунд зэргийн хүндрэлтэй болон хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст нөхөн сэргээх цогц эмчилгээ зайлшгүй хэрэгтэй гэжээ.
