Хиллари Клинтон АНУ-аас НҮБ-д суух төлөөлөгч болох уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоныг Жо Байдены үед АНУ-аас НҮБ-д суух байнгын төлөөлөгч болно гэсэн таамгийг “The Washington Post” сонин дэвшүүлжээ.

Тус сонинд бичиж байгаагаар Жо Байден Хиллари Клинтоныг уг албан тушаалд тавьснаараа НҮБ дахь Америкийн байнгын төлөөлөгчийн албан тушаалын чухлыг тодотгох аж.

Өмнө нь “The New York Times” сонин Байдены засаг захиргаанд АНУ-ын Төрийн департаментыг Америкаас Орост сууж байсан Элчин сайд асан Уильям Бёрнс тэргүүлж магадгүй байгаа талаар мэдээлсэн билээ.

Энэ сарын 7-нд Америкийн CNN, AP, NBC, Fox News тэргүүтэй хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гэж мэдээлсэн юм.

Үүний дараахан Жо Байден ялалтаа зарласан билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (150.129.141.159) 2020 оны 11 сарын 19

Uhsen baas yun Oyungerel pizda hahah huu nuguu Iderod-toi ni OO-d ooholzdogg

0  |  0
Хиллари(202.179.25.144) 2020 оны 11 сарын 30

Хиллари Клинтон НҮБ ын ажлыг байтугай Америзийн ерөнхийлөгчий ажлыг ч өлхөн хийж чадна. Чадварлаг эмэгтэй тийм байдаг. Зүйрлэвэл манай Ц.Оюунгэрэл шиг.

1  |  2
Top