Хойд хөршийн нийслэл Москва хотод коронавирусний улмаас тогтоосон хөл хорионы дэглэмийг чангатгасан билээ.
Тэгвэл хоногт 4219 хүн эдгэрсэн талаар Коронавирусний нөхцөл байдлыг хянах төвөөс мэдээлжээ.
Москвад нийт эдгэрсэн хүний тоо 358924 болсон байна.
Орост нийт 1 843 678 хүн коронавирусний халдвараар өвчилснөөс 1.3 сая гаруй нь эдгэрч, 32032 нь нас баржээ.
Хойд хөршид хоногт 21608 хүн коронавирусний халдвараар өвчилж, 439 хүн нас баржээ.
Оросын мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар эдгэрсэн ч амны хаалт, хамгаалах хэрэгсэл ашиглахгүй байгаа хүмүүс коронавирусийг идэвхтэй тараагчид аж.
