КОВИД 19 | Өмнөд Солонгост хоногт 223 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Өмнөд Солонгост хоногт 223 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тоо 28769 болжээ.

Тус улсад шинээр илэрсэн 223 тохиолдлын 30 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

БНСУ-д хоногт 68 иргэн эдгэрч, нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 25759 болсон бол нас баралт хоногт нэг бүртгэгджээ.

Нийт нас баралтын тоо 494 байна.

Өмнөд Солонгост хоногт 10813 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан бөгөөд 8654 иргэний хариу сөрөг гарч, 1936 иргэний хариу хүлээгдэж байгаа аж.  

БНСУ хоногт 154 иргэнээ тусгаарлалтад оруулж, одоогийн байдлаар нийт 2516 хүн тусгаарлалтад байна.

 

 

Top