2021 онд 10 OneWeb хиймэл дагуулыг хөөргөнө

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Их Британийн OneWeb компани 2021 онд 8-10 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ талаар Францын Arianespace мэдээлжээ.

OneWeb хиймэл дагуулуудыг гурван сансрын станцыг ашиглан хөөргөх аж.

Оны эхний хагаст Восточный сансрын буудлаас хөөргөх бол хоёр дахь хагаст Байконур болон Куру сансрын станцыг ашиглах гэнэ.

Их Британийн OneWeb компанийн харилцаа холбооны 34 хиймэл дагуулыг хэдхэн сарын өмнө Байконур сансрын буудлаас ОХУ-ын "Союз-2.1б" зөөгч пуужингаар хөөргөж, тойрог замд амжилттай оруулсан талаар Роскосмос мэдээлсэн. Энэ ондоо багтаж ОХУ Байконур, Восточный, Плесецк болон Куру сансрын буудлаас 40 гаруй хөөргөлт хийхээр төлөвлөжээ.  

Их Британийн OneWeb компанийн хиймэл дагуулуудыг Оросын "Союз" зөөгч пуужингаар хөөргөх гэрээг Arianespace болон  OneWeb компанийн хооронд 2015 оны зургаадугаар сард байгуулсан байна. 


OneWeb компани дэлхийн орчмын тойрог замд 600 гаруй хиймэл дагуул байрлуулахаар төлөвлөж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top