Он гарсаар 31 хүн усанд живж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Он гарсаар нийслэл болон 10 аймгийн 23 сум, дүүрэгт 33 удаагийн усны осол гарч, аврагчид 48 хүний амийг аварсан ч 31 хүн нас барж, хоёр нь гэмтжээ.

Хамгийн сүүлчийн тохиолдлоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Их тэнгэрийн амны зүүн талд Туул голын усанд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны харьяат, 21 настай, эмэгтэй /М/, хаяг тодорхойгүй 20 настай, эмэгтэй /А/ нар живж нас барсан байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Завхан гол үерлэж, гурван айлын 11 хүн, 1000 гаруй толгой мал усанд боогджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top