КОВИД 19 | Эрхүүд хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц тохиолдол бүртгэгдсэн байна.

16 настай охин нас барсан талаар бүс нутгийн эрүүл мэндийн сайдын орлогч Елена Голенецкая мэдэгджээ. Нас барсан өсвөр насны охин коронавирусний халдвараар хүнд хэлбэрээр өвчилсөн байсан аж.

Хойд хөршид нийт халдварын тоо хоёр сая руу ойртсон бол хоногт 22410 хүн коронавирусээр өвчилжээ. Нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 1.4 сая давж, нас баралт хоногт 442-оор нэмэгдэж, 33931 болсон байна.  

Хүүхдүүдэд коронавирусний халдвар шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч, улмаар хүндэрдэг болохыг эмнэлзүйн судалгаагаар тогтоожээ. Иргэд та бүхэн хүүхдийнхээ дархлааг сайтар дэмжиж, аль болох гэрт нь байлгахыг хичээгээрэй.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top