Гамшгийн форум Монголд болно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

НҮБ-ийн төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны   байгууллага, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газартай хамтран "ОУЦХБ -ын Ази, Номхон далайн орнуудын гамшгийн үеийн харилцаа холбоо" форумыг ирэх сарын 8-11-нд Монгол улсад анх удаа зохион байгуулна.

Тус форумд нийт 40 орны 120 гаруй зочид төлөөлөгч оролцох бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо дэмжлэг үзүүлэн, Австрали улсын Засгийн газрын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, цахим эдийн засгийн департамент, НҮБ-ын Ази,Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/ зэрэг байгууллагууд хамтран ажиллахаар болжээ. "ОУЦХБ -ын Ази, Номхон далайн орнуудын гамшгийн үеийн харилцаа холбооны удирдлага-форум"-аар Гамшгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрууд, олон улсын Засгийн газар хоорондын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг холбогдох талуудыг нэгтгэх, Дэлхийн болон бүсийн гамшгийн харилцаа холбооны туршлага солилцох, Гамшгийн харилцаа холбооны техник технологийн бодлого, зохицуулалтын болон эрх зүйн орчинд тулгарч буй асуудлууд болон зөрүүтэй байдлыг хэлэлцэн зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top