ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг 2020.11.20-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн байдлаар хүргэе.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2238 дуудлага ирснээс 978 нь яаралтай тусламж, 1260 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 34 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 201 мэс засал хийгдэж, яаралтай 55, төлөвлөгөөт 146 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 84 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Сэтгэгдэл ( 0 )