Засгийн газар, Улсын онцгой комисс коронавирусний дотоод дахь халдварын тархалтыг хумихын тулд хатуу хөл хорио тогтоосон шийдвэрийн хүрээнд бизнес эрхлэгчдийн 82 хувь бүрэн зогсолт хийсэн гэсэн судалгаа гараад буй.
МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин “5-14 хоногийн хөл хорионы үед аж ахуйн нэгжүүдийн 28 хувь нь цалингаа 100 хувь, 31 хувь нь 60 хувиар олгосон бол 41 хувь нь олгож чадаагүй. Эндээс төдий хэмжээний ажлын байр эрсдэлд орсон гэсэн үг. Энэ хүмүүс цаашид яаж амьдрах вэ?” гэсэн асуулт бүхий байр суурийг илэрхийлж байна.