СУДАЛГАА: Бизнес эрхлэгчдийн 82 хувь БҮРЭН ЗОГСОЛТ хийсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгааг МҮХАҮТ-аас энэ сарын 23-25-ны өдрүүдэд 3530 аж ажуйн нэгж, бизнес эрхлэгчдээс цахимаар авснаа танилцууллаа.

Хөл хорионы улмаас хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Хатуу хөл хорио тогтоосноос хойш  аж ахуйн нэгжүүд 7645 ажлын байр цөөлсөн аж. Хэрэв хөл хориог дахин нэг сараар сунгавал 432,600 ажлын байр цөөлнө гэсэн дүн судалгаагаар гарчээ.

Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн шаардлагатай байгаа дэмжлэг нь САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ гэж судалгаанд оролцогчдын 57 хувь үзсэн байна. Мөн ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ дэмжлэг болно гэж 49 хувь нь хариулжээ.

Цар тахлаас үүдэн ихээхэн хохирол амсаж буй хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судалгаа харуулж байна гэж МҮХАҮТ-аас мэдэгдэв.

СУДАЛГАА

 

 

 

 

 

Top